Тачаалаараа Сараачина : Сэтгэл гэдэг эрхтэн

Сэтгэл гэдэг эрхтэн

Сэтгэл гэдэг эрхтэн элэг шүг үрэвсэж Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогосдог ... гэнээ Үнэн байна шоо туучий чинь хммм
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Ulemj (зочин)

Цоомоо андаа шүлэгийнх нь нэрийг нь бичиж бай. Энэ сайхан шүлэг баярлалаа

tsoomo (зочин)

Иймэрхүү шүлэг олхоор нэргүйл байхын бшд

Fish (зочин)

Энэ Галсансүхийн шүлэг байна. Сэтгэл гэдэг эрхтэн гэдэг номноос нь. ккк

tsoomo (зочин)

Fish:сэтгэл гэдэг ном биш "Бурханд хэлэх зөвөлгөө" өөр гоё шүлэг байгаа шоо захиалаарай

itsme (зочин)

Б.Галсансүх "Сэтгэл" Миний сэтгэл гонзгой урт-улаан хоолой шиг Мушгирч уурлахаараа пөмбийж хавагнаад томболздог. Баярлахаараа агшиж сунаад агшиж сунаад агшиж сунаад Байдгаараа тэлээд тэлээд тэлээд, тэгээд сөөчихдөг. Гомдохоороо үрчийж хорчийгоод хальс шиг болж хатаад Гол дээр тоглож байгаа хүүхэд шиг сураггүй болчихдог Хорсохоороо хачин шар ногоон өнгөтэй болж хувираад Хороо шахаж байгаа могой шиг чивчрээд хагарчихдаг. Тайван байхдаа гонзгой урт юм л унжийгаад талимаараад Таньдаг хүн мэндэлж байгаа юм шиг тайван байдаг. Атаархахаараа ... Аа нэн аюултай татвас татвас хийгээд Амьсгаа нь давчидсан хүн агаар эрэх шиг аль ч учраа олохгvй. Догдлохоороо дэндүү гоё дороо цовхчин ийш тийшээ санжигнаад Долоон өнгөөр солонгороод даанч дэндүү гоё,гоё,гоё Хүлээхээрээ миний сэтгэл хааяа нэг, хааяа нэг хөдөлснөө Хүлээтэй юм шиг хөдөлгөөнгүй хөхрөөд хүлээгээд л байдаг. Миний сэтгэл баярладаг, гомддог, догдолдог, атаархдаг Миний сэтгэл муухай, сайхан, хорсдог, уурладаг, хүлээдэг Миний сэтгэл өөр яадаг билээ? Гунирхдаг, эрхэлдэг, эмзэглэдэг Миний сэтгэл заримдаа надад сэтгэл байхгүй юм шиг санагддаг.

Fish (зочин)

Харин тиймээ. Галсансүхийн шүлгүүд гаж гэмээр үнэн гоё. Анх "Сэтгэл гэдэг эрхтэн" гэдэг ном гаргажийсийн байна лээ.Тэгээд л тэр. Аа "Бурханд хэлэх зөвлөгөө" нь ч бас галзуу ном шүү. Яг л мансуурлын байдалтай рокер шиг.

shuree (зочин)

setgel neeree amarhan gutaraad bhiin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)