Тачаалаараа Сараачина : Монголд хүн өлбөрч үхэх биш

Монголд хүн өлбөрч үхэх биш

Нөхөд сайнуу?Би сайн сайхан л байна.

Зиаа ингэнээ бичнээ.

Гэр хорооллын гудам өгсөн майжиганан алхах махлаг бор авгайг дотроо томоо юм төлөвлөцөн явааг хэн яааж мэдэх билээ.Энэ хүүхнийг Оюун гэх бөгөөд ойрд нөхөр нь өөр дээр нь гараагүйд бачууран ухаж төнхсөөр яваад ажилыхаа айлгүй шар хүүхэнтэй сүүлэрч байгааг мэдэж авсан бөгөөд хор шар нь буцлахдаа мөнөөх хүүхэнийг хорлох арга чарга хайж байтал ашгүй нэг найз нь айхтар хараал чатга хийдэг бөөгийн сураг гаргаж өгсөн ба мань хүн нөхрийн нууц амаргаас өшөө авхаар яваа нь энэ.

Тэр айхтар бөө нь хэнбэ?

Чанцал эмгэн насаараа төрд зүтгэсэн боловч тэтгэвэр олигтой тогтоолгож чадаагүй бас дээрээс гай болж хамгийн өстөн дайсан нь байсан хүүхэн хороон дарга болсоноор төрийн элдэв халамжаас бүр мөсөн хасагдаад аргаа барж байх үес нэгэн мэргэн санаа бодож олох нь тэр.Өөрийн ганц хүү нь төрөлхийн татаж унах өвчтэй байсан нь аминд оров.Хүүгээ ятгаж байгаад дээл өмсгөн гэрт байх элдэв өнгийн даавууны өөдс энэ тэндээс нь санжуулж чимээд бас болоогүй амбаарын дээр үүрээ зассан шувууг цохиж алаад өд сөдийг нь дээлэнд зүүж сүр оруулаад авлаа.Мөн танил хэдэн эмгэчүүлдээ манай хүү айхтар бөө боллоо нөгөө татаж унаад байсан чинь бөө болох гээл тэгээд байж хэмээн шуум тарааснаар бүх юм болоод явчихав.Хүү ч хүмүүст тоогдох болсондоо омогшин элдвээр төвчигнөх нь сүртэй.

            40 хүртлээ банзалдаж яваад эр тоохгүй насандаа хүрээд нөхөр олох хэрэгтэйг ухаарсан хүүхэн ханийн тэнгэр дуудуулна.

          Шинэ жилээр уранхай оймс,цагаан сараар салют оруулж ирж зарахаар урд хөршийг зориод сто хиншүү ханхалтал шадсан залуу азын тэнгэр дуудуулна.

          Эхнэр нь залуудаа 17 удаа аборт хийлгэснийг мэдэлгүй өдий болтол нойтон сормуустай юм хараагүйдээ гутарсан эр үрийн тэнгэр дуудуулна.

Энэ мэтчилэн ажил мундахгүй тул эх хүү 2 хүмүүсийн өргөл барьцаар овоо хөлжөөд ирэв.Арга ч үгүй биз ашигтай бийзнес юм.Гэхдээ бийзнест өрсөлдөөн ширүүн ажээ.Хамар хашааны насаараа чикийст хийж хамаг л лам харыг мөшгиж шашиныг устгахаар тэцэж байсан баагий хэнхэг нь хэтэрсэнүү арчаагүй байснуу яаасан хурааж зөөсөн хөрөнгөгүй насны бөгсөнд ирээд өлбөрч үхэхдээ тулахдаа үсээ хусуулан орхимж ороон өвөр дээрээ өөрөө ч үл ойлгох тангад үсэгтэй ном тавин өлийн суух болсоноор эх хүү 2-н үйлчлүүлэгчидийн талыг нь хуу хаман одсон.Энэ ч гайгүй сургуулын цэвэрлэгч байсан авгай ойрмогхоноос хаач юм цовдлуулж үхсэн жүүдийн тухай үлгэр домгийн юм ярин айл болгоноор явах болсон нь гайтай.


Гэхдээ л Оюун шиг хүмүүс байгаа цагт эх хүү 2 хоногийн хоолоо олоод л байх болно.Ямар монголд хүн өлбөрч үхлээ гэж дуулдах биш.

Гэснээс манай энэ мухар сүсэгтэнгүүдийг чинь судлаачид анимистууд гэж нэрлэсэн байна лээшүү бодуул адгуус амьтан гэсэн л үгнээс гаралтай юмдагуудаа.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Shake...спирт... (зочин)

Заа баяждийм бол бөө болий байз ...

ИЩЧЭ

Боличихуул таарышт тийм чадах чадахгүй юмнууд

гэхдээ яахав цагийн шалгарлаар сайн нь үлдээд муу нь шигшигдэнэ биз дээ

ИЩЧЭ

Шэйк бөө болж баяжий гээч ...

Мауз

Шейк ч орж гардаг сүртэй бөө болно дооо. ккк

Sol@ce

иймэрхүү юмнуудад итгээд байдаг манайхан гэнэн тэнэг ч юм шиг, эсүүл бүүр аргаа барсан ч юм шиг хэтэрхий мухар сүсэгтэйен.. ми танихаас лав 2 залуу 1 охин бөө болцн

Тав дугаар сар

Зовохын эрхээр хүний бурхан этр-т итгэх итгэл нь ихэсдэг юм гэнэлээ. Хүний зовлонгоор мөнгө олж байгаа хүмүүс сайнаа үзэхгүй л байх. Харин зовж зүдэрсэндээ ийм зүйлд итгэж байгаа хүмүүсийг тэгтэл нь муугаар хэлэх хэрэггүй л байх. Аа харин тэр хараал этр-ийн эсрэг байдаг хүн болохоор тийм зүйл хийлгээд байгаа хүмүүсийг бөө, ламаасаа муу хүмүүс гэж боддогиймаа.

Runner

надаас ёстой хол сэдэв байна хэ хэ

би шашингүй үзэлтэн

Маанди Мөөнди Мөндөр Мөрөөдөл (зочин)

гүэ монгол хүн болгон л бөө болчих гээд байна саяхан нэг найзтайгаа элдэв зүйлийн тухай яхьж суухдаа энэ сэдэвлүү өнгийсэн юм нээрээ арррай хэтэрхий

Сатон

таны бичлэг чинь нэг л бишээ над айлдаж сэргэг ухаан залуулж нэмэрт нь үгийн арвин баялагийн сан тавиулж болно гээд гараад ирвэл яах уу хаха, над мэтийн ядруухан блогчид сонирхоно доо Логик ердөө энэ этр

Цоомоо

Сатон: ойлгосонгүй ээ хөгшөөн чи элдэв сан нтр тавьдаг болоо юу
Shake...спирт...: чи бөө биш лам болуул сүртэйн бишүү ай

Darkhad boo (зочин)

chi ene talaar yamar ch medleggui um bn

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

ийстоо нэг садар үгтэй юмаа хэхэ

Batuk (зочин)

haha hogshoon soliorch ogjee chi

AEЯO

Хахахахаха сдаа шөөөө истой гоя бичссс

Сатон

хэхэ зүгээр Монголчууд тийм зүйлд маш ихээр итгэдэг байхку юу гэж л хэлсийн өөр илүү зүйлгүй шүү хө

Гоомарал

Яаая ёстой аймар хэлэх юм аа. 40 Нас хүртлээ банзалтаж яваад эр тоохгүй болохоо ханийн тэнгэр дуудуулна гэнэ үү аймар аймар. Хурц

Цоомоо

Эх орныхоо ирээдүйн төлөө энэлэгч Гоомарал:яаая ямар урт нэрэвд

тийн үнийшд хурцдаад байх юм байхгүйлд

Л.Болор-Эрдэнэ

Өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла
Эцэг нь vгvй хvvхэд хvнээс төрөх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй.
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж бие vхдэгийг бvv март

sda (зочин)

гое болжээ бас сатон мундаг тайлбар өгч шүү

Jay™

нам наажээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)