Тачаалаараа Сараачина : Тусал архи хийгээд хөгийн амьдрал

Тусал архи хийгээд хөгийн амьдрал

Балдан өдгөө 46 настай идэрхэн эр хүн.Ёстой л 40 гарсан ир 4 дарсан ат гэдэгээр хүний амьдарлын хамгийн ихийг бүтээдэг насандаа яваа нэгэн.Гэвч тэрээр уух архи хэмээн нэрлэгдэх хор олох болон нөгөөх дагалдах хэдэн нөхдөө дээрлхэн байхдаа л ихийг бүтээж яваа арчаагүй архичин бидний хэлдгээр бөбөөчин.Саяхан сэрээд орчноо согтуу нүдээр харан дуниартах агаад хоног төөрүүлж байгаа нүхэндээ(бидний хэлдгээр траншей өөрсдөө бол танк хэмээн өргөмжлөнө) хамгийн тохитой газарыг сонгон цагиргаласандаа хөөрхөн додигор байгаа нь өрөвдмөөр.Тэрээр өөрийг нь тойрон хөгөлрөн хухирч байгаа хэдээ өшигчин сэрээж явж хог ухан уух юм олж ирэхийг шаардан хөөж явуулна.Оройдоо тэдний олж ирсэн хорийг хуваан гударч басчгүү би сэхээтэн хүн шүү хэмээн цээжээ дэлдсээр өнхрөн унана.Ийм байдлаар өдөр хоногийг үдэж байгаа олон хүний нэг тэрээр хааяа нэг тохиох хүйтэн өдрөөр архи олж чадахгүй байсаар эрүүл болсон үедээ “Муу амьд явхаар сайн үх” гэж бодох авч “амьд явбал алтан аяганаас ус ууна” хэмээн санагдана. Өнгөрдөг зуунд Балдан ёстой л цалгиж байлаа.Сайхан ажил сайн хань 2 хүү ер нь тутах юм байсангүй өөрөө ч ажилж чаддаг нэгэн байлаа.Гэвч монгол оронд ардчилсан нийгэм ирлээ ёстой л тухайн үеийн хүмүүсийн амьдрах чадварыг сорьсон цаг ирэв.Энэ шалгалтанд тэр навс унажээ ажиллаж байсан үйлдвэр нь хаагдмагц л тэрээр архи гэх идээг хэрэглэж эхэлсэн.Улсаас өгсөн байраа заран G хороолол байшан хашаа аваад илүү гарсан мөнгөө аван ганзгын наймаа хийж гахай үүрэн зөөж гэрээ тэжээж байсан эхнэр нь нэг л өглөө урагшаа яваад иргэж ирээгүй.Тэр үед Балдан эхнэр нь өөд болсоныг арихдаж яваад сарын дараал мэджээ.Үүнд гутарсан гэхээсээ илүү далимдуулан баахан уусан гэхэд болно.Үүнээс дараахан байшингаа зарж уулаа 2 хүү нь ээж аав дээр нь очсон ингээд л Балдан шуудсан ба одоо архи гэх шилнээс бусдыг дийлдэг хэмээн цоллуулсан идээнд бууж өгөөд 10 гаран жил болжээ. Өнөөдөр Балдангийн нөхөд уух архи бага олжээ яаж ч уугаад сайн халж өгсөнгүй тэгээд хамтрагчдийнхаа ятгалгад автан өтөл болсон аав ээжээсээ мөнгө гуйхаар гарав.Замдаа хэнийч юм ууж байгаад хаясан хугас шил архи олоод баярлаж байгаа нь жигтэйхэн энэ удаа Балданг архины бурхан тэнгэр харж үзсэн хэрэг болов.Түүнээ уулаа нийлээд согтоод ирэв гэвч сэтгэл нь ханалгүй аавыхруугаа явсаар нийлээд дөхлөө гэвч гайтай том жалга урд нь байв тэрээр бүдчин уруудсаар яаг ёроолд нь хүрж байтал бүтрэн хойшоо уналаа тэр босох гэсэн боловч нойр нь дэндүү их хүрж байлаа.Энэ удаа тэрээр үүрд унажээ магадгүй түүний хөлдүү хүүрийг маргааш хэн нэгэн хараад балмагдан хашгирна биз
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
хармогү (зочин)

яасан муухай юм бээ,, ивий ивий эхнэр нь яагаад өнгөруийн бол,,,

bonoko (зочин)

hi,tsoomo chi neeree unen ovoo gar yum aa yag nad shig (hudlaa hudlaa) bi chinii bichleguudiig unshlaa erunhiiduu dajgui shu blogoo uur sonirholtoi zuileer duurgeeree haayada ajliin zav zaigaar unshihaar zugeer yum bnaaaaaaaa er ni odoogiin zaluuchuud ihenh ni cham shig uzel bodoltoi bdag bol uu yamar bdg bolooo amjilt ene ter geed sakraad ch yahav ^^

Зочин (зочин)

Хөөе чи Бичиг үсэг тайлагдаагүй юм уу? малаа үхвэл таарна тэнэг амьтан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)