Тачаалаараа Сараачина : Чөтгөртэй таарсан минь

Чөтгөртэй таарсан минь

Саяхан хэсэг нөхдийн хамт буу халан сууж байгаад бидний яриа сүнс чөтгөр хийгээд тэд оршин байдаг байдаггүй дээр ихэд маргалдан зарим нөхөд уйлдаг дээрээ тулан байж төгөсгөл болсон халуухан маргаан санаанд ороод өөрт тохиож байсан нэгэн явдлыг санагалзав Манай нутагт Хадтын нуруу хэмээн нэрлэгдэх уулсын бөөгнөрөл байдаг байсан ба уулсын ам салаа зэргээр нь айлууд өвөлждөг.Зундаа бол нэгээхэн бээр ч айл эс нутагладаг тийм нэгэн газар оршин байдаг байлаа.Тэр уулсын дунд явж байхад тээр дээрээс өнгийн байгаа хад асга сүрлэг том зохионууд нь эгээл дээрээс унаад ирж байгаа мэт харагддагсан. Манай өвөө эмээ 2 хөдөө мал дээр байдаг байлаа.Би тэргүүтэй ач зээ нар нь зундаа тэр 2 дээрээ очин туслаж байгаа нэрээр сайхан амраад ирдэг байлаа.Бидэн шиг төвийн борчуулд хээр хөдөө сайл сүүний хажууд цагаан идээн дээр найрлана гэдэг хичнээн завшаантай хэрэг болох нь тодорхой.Ийм нэгэн сайхан зун намайг 6-р ангиа төгөссөн тэр нэг жил тохиож байлаа.Тэр үед манай өвөөгийн хамаатан Шар эгч гэж бид авгаалин дууддаг нас дээр гарсан нэгэн настан ганцаараа өөрт нь бараг гэр бүл нь болсон хэдэн малтайгаа олныхоо тусаар хөдөөдөө амьдардаг байлаа.Түүний тэтгэвэр буусан ба сүүлийн 4 5 сарын тэтгэвэрээ авч чадаагүй байсныг нь би хүргэж өгөх хариуцлагагтай хийгээд хүнд аялалд гархаар болсныг буурай аав (өвөө бил ингэж дууддаг юм) надад урьд орой нь дуулгав.Шөнөдөө нойр бараг хүрсэнгүй догдлон хонолоо өглөө үүр дөнгөж хаяаарч байхад ухс хийн босон.Цагаан гүүгээ эмээллэн бэлдээд (Миний унаж байгаа цагаан гүү болбоос муухан морьноос бядтай биерхүү гүү байлаа.Хүнээр жишээлвэл аварга А.Сүхбатын маань гэргий лугаа адил гэсэн үг)буурай ээжийн цайг хүлээж суухдаа хичнээн пээдгэр байсан гэж бодно.Учир нь нөгөө хэд маань намайг атаархасан харцаар харамгүй мялааж байлаа нөгөө хэд гэж хамт очсон ач нэр шүү дээ.Тэгээд л өвөөгөөсөө захиас үгээ сонсож аваад л мордлоо доо.Энэ явдалд миний хамгийн баярлууштай зүйл нь замдаа нутгийн хөөрхөн охин Саруул-ийхаар ороод гарах явдал байсныг нуух юун. Тэгээд л мордоод гарлаа даа эрт гарж байгаан учир гэвээс Шар эгчийх маань Хадтын нурууд байсан ба тэр хүрээд гэртэй ирхэд даруй 60км орчим замыг туулахтай шууд холбоотой байлаа.Замдаа хэрхэн аялаж байсныг алгасан өгүүлий. Шар эгчид тэтгэвэрийг нь бүрнээр нь гардуулан өгөөд жаахан сонин дуулгангаа бор авдарт нь байх чихэрийг хуурайлж өгөх далд бодолдоо автан суусаар орой үхрийг нь хурааж өгөөд гэрлүүгээ хөдөлхөөр тохирон жаад чихэр авлаа даа.Тохирсон ёсоор үхэр хурааж ирээд буцах болход нар жаргаж байлаа. Гэрлүү яавдаг замаар буюу уулсын дундуур гарсан морин жимээр цогиж байтал гэнэт унаж явсан гүү маань дороо шаасан гадас мэг зогсож би толгой дээгүүр нь даван тэнгэр харан хэвтэж байлаа.Босож ирээд л морьндоо мордоод хөдлөх гэтэл морь маань хамраа тачигнуулан дороо дэвхцэх агаад буугаад хөтөлхөөр харин явж байлаа эл явдал хэд хэд давтагдсаны дараа гэнэт чөтгөр морь тушаад явуулдгүй хэмээн хүмүүсийн ярьж байсан санаанд орон хамаг бие зарс хийн толгойн оройгоод нэг юм огшоол явчлаа шүү.Миний амьдралдаа хамгийн их айсан нь энэ байсан ба энэ нь аль хэдийн бүрэнхий болсон хийгээд эргэн торонд хад тэгний эвгүй харагдах дүрс бас нөлөөлсөн байх.Ингээд үхэж байна одоо цагаан хувтастай эмгэн шулам гарч ирнэ хэмээн төсөөлж өөрийгөө давхар айлгаж байлаа.Азаар чөтгөр морь тушуул хөлрүү нь шээдэг хэмээн ярьж байсан санаанд орон шээгээд л хаялаа мордаад ташуур өгвөл хөдөлж байна тэгээл хэсэгхэн зуур ухаан балартаал нэг хархад овоо тал газар гарсан байлаа.Цаашаа унаагаан богшоодгийн даваан дээр хар шөнөөр гэрийн бараа олж харлаа Эл явдлын үр дагавар нь үеийн хэддээ чөтгөртэй хэрхэн таарч түүнийг ялсан аа давс хужир нэмэн байж 7 хоног хөөрсөн мөн гүүний мөр мулталсан хэргээр өвөөд чөдрөөр хэд хэд ороолгуулсанаас улбаалан хэдэн шөнө түрүүлгээ харан унтсанаар төгөсгөл болж билээ.
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

hehheh

yanzagakhan (зочин)

hehehe ongiroo gar shuu chi neeree hehehehe 7 honog odontsor bolsiin bzdee kkk

bonoko (зочин)

aimkhai gedeg ni

unuruu (зочин)

хэхэ хөөрхөн шд

tsoomo (зочин)

bonoko:чи миний оронд байсан бол айхгүй юу тэ yanzagakhan:онгирхоос яхын хэхэ

tamiraa (зочин)

huurhun ymbee....za ter batsuhiin ehnereer zuirledeg ni yu vee...

tushka (зочин)

hehe. yanztai bi taarch uzvel yah bol gej bodool baidgiin hehe gehdee l aimaar bh l da

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)