Тачаалаараа Сараачина : Утаа утаа гээл чаагаад байхын худлаашд

Утаа утаа гээл чаагаад байхын худлаашд

Нөхөд сайнуу?Дулаараасай тэ.

Зиа ингэнээ машааны татвар дээр нэмээд бас утаа гаргалтын хэмжээгээр татвар авах юм гэнэ шааныз гүйээ шааныз ч гэж өгжил таарах байхдаа.Нэртэйгээр нь гэр хорооллын айлуудаас зуухных нь том багаар хэмжээд татвар ноогдуулаасай хархысс.

За яахуу ээ татвар ч яахуу өгдийн байж гол нь татаж хурааж цуглуулсан мөнгөөрөө утаагаа багасгадаг бол сайхнаа.Нэг л их утаа утааг багасгана гэж шаасан баагийнууд.Хэзээ билээ нэг утаа багасгах гээд Утаанбаатрыхаа 4 талд ч билүү хэмжүүрийн төхөөрөмж суурьлуулсан гээд тайлан байсан билүү.Аягүй бол  тэр төхөөрөмжөө сайжруулсан гээд байжийгаадаа одоо.

Ер нь бол гэр хороолол байхгүй л болдгүйн бол утаа алга болохгүй.Монголчууд бүгд баяжаад орон сууцанд суудгүйн бол гэр хороолол алга болноо түй май шүү.

Санаагаар болдог бол оюутны байр шиг байрнууд мянга түмээр нь барих хэрэгтэй тэр их мөнгөөрөө.Яахуудээ нэг өрөө нь жижиг байг бүүр нэг давхартаа нэг 00-н өрөө байг хамаа алга шд гол нь захын хорооллын хашаа 5 ханатай гэрээс арай хямд л байх хэрэгтэй.Тэгэх юм бол хүн хашаа гэрт байгаад байхуу жижиг ч гэсэн халаалттай өрөөнд амьдархуу тодорхойздээ.Хамаа алгөө тэр тэр олон байшингаа ядуусын хороолол гэж нэрлэсэн ч хамаашд гол нь утаагүй л болж байвал.

Татвар төлөөд л байдаг төлөөд л байдаг тэр мөнгө маань бидний амьдралд хэрэг болж байнуу?Ай мэдэхгүй сда.Ядаж нэг эмнэлэг орно хараал идсэн их хүнд суртал.Улсын байгууллага гэхээрээ л хүнд суртал сдаа шөөөө.Уул нь тэд нарчин бидний татварын мөнгөөр л цалинжиж байгаадаа.Заа хэн мэдлээ цэг

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Jay™

Бодох л юм... Тэгээд бүтэж байгаа юм байхгүйм байна шдээ... Уул нь доор ажиллаж байгаа экспэртүүд нь санал төсөл боловсруулдаг. Тэр нь дээшээ очоод гацчихдаг л юм шиг байна лээ. Улс төр хийгээд өөрийн ашиг хайгаад ажил хойш нь зулгааж суухымдаа энэ хэдэн гишүүд.

11 (мобайл зочин)

tatvar nemegddej arai t1 ee... Bur durgvi xureel suujeen, sda shu

Аймааар иртэй хутга

утааны хувьд яараад байлгүй засгийн газар солигдсон ч хэрэгжүүлсээр байх урт хугацааны арга хэмжээг аваасайдаа.

Ну ПОГОДИ

толгой өвдөөд байдын .. сүүлдээ бушуухан шинэ үе мүе нь эхлээсээ гэж бодохын эднүүс үхэхээс нааш ухаажина гэдэг ёстой гоньж байхөөө хө гэснээс юу байнаа хө

элийрсэн ... Хилийн Цэргийн Онигор Нүдэн

угаасаа нүдээр харагдаж байгаа утааг хэмжнэ гэж багаж авдаг нь илүү зан байгааздээ,маниусаас хөлдү юмуу гэхээр эсрэгээрээ айр потэнцал өндөртэй, яаж маниусын татварыг мөнгийг цэвэрхээн идхүү гэдгээ тооцоолж тийм юм хийжаа байкуу юу, тэр засгийн газрын хуралдаан хйижийхад нь дэлбэлчхйимсан

Runner

ууг нь нөгөө студио гээд ганц өрөөтэй байрнууд баригдаж эхэлж байгаам байлээ. МСS барьж байгаа гэсэн. Нисэхийн тэнд гэлүүдээ. Тээд бүүр доторх тавилгатайгаа гэсэн. Удахгүй зөндөө барих байх өө.

Jay™

Улсыг засгийн газар бус хувийн хэвшлүүд л хөгжүүлнэ дээ үнэнийг хэлэхэд... Ганц ажил хийх гэж шат шатанд нь идэж уусаар байгаад зардал талийгаад л...

Monroe (зочин)

Асуудал их байдаг юм гэсэн. Жишээ нь гэр хорооллыг барилгажууляаа гадны 100 хувь хөрөнгө оруулалтаар гээд төсөл бариад орохоор жишээ нь Нямдорж мэтийн хүнд сурталтанууд нь надад ашиггүй бол батлахгүй гээд суучихдаг гэж байгаан...

Одоо жишээ нь нөгөө гэр хорооллын айлууд дээр очоод байртай болгоёоо газраа чөлөөлөөчээ гэхээр яахав ядарсан нэгэн нь зөвшөөрдөг гэсэн. Харин том хаус дэлгүүр барьцан гарууд нь но но но гээд л суучихдаг гэнэ лээ дэ...

За мэдкү ээ хэхэ

Egel

Төрийн байгууллагад хариуцлага тооцох зүйл алга байна. Энэ нь хамаг зүйлсийг үр дүнгүй болгож байна. Утаатай тэмцэх бүхэл бүтэн газар нийслэлийн харъяанд байна. Тэднээс үр дүнг нэхэх хэрэгтэй. Юуг сэтгээд, юуг хийгээд байгаан гэдгийг нь илүү олон нийттэй холбож чөлөөтэй хамтран ажиллах хэрэгтэй. Харин хашаа байшингийн хувьд бол үнэндээ хэцүү дээ. Мэдээж хэн ч бизнесийн орон зайгаа шууд бусдад өгөхийг хүсэх вэ дээ. Шууд иргэндээ ашигтай саналыг л бодож бий болгох хэрэгтэй байгаан

AEЯO

Одоо гэр хорооллынхан нүүрсээ түлнүү модоо түлнүү дугуйгаа шатаануу хамаа алга. Харин мөнгөөрөө утааг багасгах биш уушигны эмнэлгүүдийг барьж байгуулах хэрэгтэй

jinchin (зочин)

neeree yum bolgonoos l gaduurhagdaj amidrah bolchih geed baih shig baina shvv , Avilgachin baival n tatvaraas bultana , komissiin mashin unaj baina gej daramtluulna, sanaan zorgoor nemsen tatvariig n yaalt ch vgvi buland shahuulj baigaad tolno ..... Ochnoon zuun sayaar n avsan ch ene utaa baij l baina , deer baigaa heden malnuudiiin tarhi n utaagaar dvvren abigaa hoino...

Үсрэгч

Тэр утаа хэмждэг багаж нь утаагүй байна гэсэн үзүүлэлт гаргасан гээ биздээ нтр хахаха.Тэр студио байрнууд олноор нь барьчуул бараг болох байхдаа

...Shake...

Заа даа ... Улаанбаатарын өвлийн агаарт агуулагдах хорт бодисын хэмжээ тамхинд агуулагддагаас 5 дахин их байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ ... Тэгэхээр яаахнуу ... Цаг үргэлж тамхи татаад явж байвал арай бага хордох нь ...

LoveLove

Шэйк минь дээ тэгвэл 6 дахин их хордоно шүү дээ

...Shake...

Лоффф минь дээ ... Нүүрсний утаагаар амьгалж байснаас тамхины утаагаар амьсгалсан нь дээр л байгааз дээ ...

сарнай (зочин)

би гэр хороололд амьдардаг хашаа байшинд гэхдээ би ядуу гэж боддоггүй манай газар 1 өрөө байрнаас үнэд орно яагаад гэр хороололд ядуу хүн амьдардаг гэж чи боддын өөрөө нээх сүрхиймүүү бүүр гайхчлаааа

Цоомоо

сарнай: танайхшиг тэнэг гарууд өчүүхэн жаахан газараа зарахгүй нтр нэг өрөө байрнаас үнэтэй гэж хуцаад УБ орон сууцжиж чадахгүй байгаамшд тэгээл нял утаа


танайх арай гал түлдгүйн бишүүздээ хаха

сарнай (зочин)

чи өөрийнхөө бодлыг тэр чигээр нь зөв гэж боддын биш биздээ тэнэг гарууд ч гэх шиг өөрийгөө юу гээд бодцон юм бэ

Хариука

хавар болоод дулаарж байгаад баярлаж байгаач хэсэг хугацаанд утаанаас холовтор байх нь ингэж бодохоор бүүр ч гоё баярлаж байна аа юун хаврын синдром гэж мэгээд..

Joe.

утаа юу утаа арилахгүйэээ энээ тэрээ


сарнай чи бас өөрийнхөө бодлыг юу гэж боддог вэ...

Цоомоо

сарнай:хаха чамд таалагдахгүй байж болно шд умшихгүй байх сонголт байгаа гэхдээ байнаа чиний бодол чамд зөв минийх надад зөв шд

Гүнжид дурласан мэлхий ๏(◕‿◕)๏

KKKkkk...

Бөби

утаа юу ? утаа алга болку бхаа болвол бүгд утааны дутагдалд орно гэсэн шд :D

болор

ӨӨ ингээд намайг хэд хоног гэртээ суухаар муусайн юмнууд татвар матвар нэмээд унадымаа би л ажилдаа орж зохицуулахаас гээл бүлтэрнэ биз хэхэхэ. Утаа арилахгүй ээ харин утаагаар далимдуулаад татвар нэмдэг нь үнэн шог. Хүмүүсээ хэдүүлээ ч гэсэн дутах юу байхав утаагаар далимдуулаад хийчих бизнесс байна уу?

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Үнээн үнэн...

Цоомоо

болор:гүй хө надад нэг санаа байгаалдаа уушиганд учиргүй сайн эм гээд гэр хорооллын жорлонгуудыг суллах нтр хаха

Хармогү

тийшдээ муу сдакууд.. энгийн нэг хүн хүртэл бодчихож чадах юмыг бодоод хийчихгүй.. үхэхдээ авсандаа авч орох гэж байгаа юм шиг юундаа мөнгөний төлөө ингэж шуналтдаг хүүрнүүд юм болооо... истоо нэрээээээээээээ

Peta

иймэрхүү бичлэг бичжийсэн ч юм шиг,зүүдлээд байгаам болуу ккк, ямартайч гэр хороолол алга болжээж гал түлкү болжээж л утаагүй болно гэж дэмжив

ШорГооЛж

бүгдээрээ татвар төлөхөө болчий л доо тэгээд яаж амьдрахнуу ер нь бол ихэнд оронд өөрийнхөө дураар төлдөг л юм байна лээ шдээ хэзээ хөгширч хэзээ тэр тэтгэвэрийг нь авах юм шаал худлаа тэр үед энэ бацаанууд мань хэдийнхээ тэтгэвэрийн мөнгийг хийх үү чадах уу. нэрийн данс энэ тэр гээд байсан тэр мөнгөөр нь эрдэнэ тоглоод дууссан биз дээ ер нь төлөхгүй гэвэл яадаг юм

DubaR

Гоё гоё санаанууд байна шүү. Тэр ч үнэн шүү гэр хороололын утаа л арилахгүй бол угааса утаагүй болчлоошд. хэхэ Оюутны байр шиг олон байр баричуулч харин болж магадгүй шүү тэ. Хүмүүс бодож санаж байгаа юм байгаа байлгүй дэ. Тэгж найдаааааааал байгаашд. :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)