Тачаалаараа Сараачина : Энийг тайлбарлаад өгөөч

Энийг тайлбарлаад өгөөч

Нар ээхгүй ,сар ч алга, үүл ч нүүхгүй бүүдийсэн тэнгэр дээшээ хархад ядаж нисч байгаа шувуу ч үзэгдэхгүй.Салхи үлээхгүй ,бороо шиврэхгүй ,цас хаялахгүй яадаж шумуул ч дүнгэнэхгүй.Баярлаж хөөрөхгүй ,гуниглаж гутраагүй ,дурлаж догдлоогүй ,хүсэж мөрөөдөх ч юмгүй харамсаж шаналах ч зүйлгүй. Намайг хайрлах хүн байна найдаж итгэдэг нөхөдийн хүрээлэлд халуун дотно гэр бүлтэйгээ өөрөө дуртай ажилаа хийж байна.Энд юу нь болохгүй байгаан бэ? Яагаад ийм байгаан бол нэг л бүрхэг байна бүх юм болоод байгаа хэрнээ бүгд болохгүй байхын яагаад хоосон бүх зүйл хоосон уур манан мэт. Энийг тайлбарлаад өгөөч..................
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
ganaa (зочин)

iim zuil yamar ued gardag be gevel zovlon shanalal ugui ued zovlon gegch bhgui bol chi zargal gegch yu bolohiig medehgui tiimees chinii dotood hun chamd helehguigeer zargaliin une tseniig medrehiin tuld zovlon haij bui hereg harin zovlongiin aguu ene chanariig meddeg hun bol ter ih zovlongoo zargal hemeen boddog bodood neg ujeerei odoo chinii amidarch bui chini l zargal shuu hichneen hooson bsan ch ene zargal uchraas zuugdeed bai hervee zargal gdgiig huleen zovshoorhgui bval zovood uj

unuruu (зочин)

Ямар аймаар юм бэ чамд яг ийм байгаамуу

Заяц (зочин)

нүд сэтгэл зүрхэ солиод үз хө за тэрчяахуу сайн сайхнаар л хараад үздээ хө хүн юу харна тэрийгээ л авдаг гэдэг байхаа

fc (зочин)

Баруун гараа зүрхэн дээрээ тавьдаа. Өөрийгөө дотроосоо мэдэр. Өөрөөсөө тэгээд асуу. Яг одоо чи юу хиймээр байна?. Яг одоо чи юу хүсэж байна?. Зовлон уу? Жаргал уу? Зугаа цэнгэл үү? Уйтгарлал уу? Ганцаараа баймаар байна уу? Үүнийг чи л өөрөө хэн хүнээс илүү мэдэж байгаа гэдгээ л сайн санаж ав. Дотоод ертөнцөөсөө асуугаад мэдрээд ойлгох гээд үз. Хүн өөрийн хүссэнээ л хийж, өөрийн сонгосноороо л явах хэрэгтэй шүү дээ. Алхах хэмнэлээ өөрчлөөд, амьдралыг харах өнцгөө солиод үзвэл чи маргааш өглөө өнөөдөр өглөө мандсан нар чинь бус өөр шинэ нар мандаж байгааг мэдрэх болно.

tsoomo (зочин)

зооз үнэтэй зөвөдгөөнүүдэд талархав

seriousity (зочин)

бэлэнчлэх сэтгэлгээ гэж...

ukhaaral (зочин)

Хайрлан зонхилон тачааж Хайрласан бүхэн хоосон Харин ч хойноо тамтай юмаа гэж.. Хорвоо хуурмаг ертөнцийг хоосон чанарт тооцоорой... Энэ нас худал ч аз жаргалтай байхыг хүсвэл аз жаргалтай л байна гэж бүгд л сэтгэлээс болой.

hiko (зочин)

Цомоо тэгээд яасан гайгүй болсон уу?

домгийн шувуу (зочин)

жаргалтай байхад саад болдог хамгийн том тээг бол илүү их жаргалыг хүлээх явдал гэдэг байхаа.....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)