Тачаалаараа Сараачина : Гунигт дурсамж

Гунигт дурсамж

Тэсгим өвлийн жавартай жихүүн салхи исгэрэн ульна.Харанхуй хоосон гудамжинд нэгэн сүүмийсэн дүрс бүртэгнэн байх агаад сайтар лавлан харвал энэ шөнөөс ч баргар царайлсан залуу хөвгүүн хүтэн өвөл,жавартай салхи,нүүр нүдгүй шавхуурдах цасыг анзаарахгүй байгаа мэт дайваганан алхаж байлаа.

Тэнүүн саяхан доод ангид нь шилжиж ирсэн Марал гэх царайлаг өндөр охиныг анх хараад л хамаг л сэрэл тачаал нь хөдлөж дотроо түүнийг өвөртөө оруулхын тулд бүхнийг хийнэ хэмээн өөртөө амлаж бурхандаа залбирав.Тэр өмнө нь үеийн охидтой энгэр зөрүүлэн эр эмийн ажил нэгэнт танил болсон байсан тул мөнөөхөн хөөрхөн охиныг бодох бүр түүний хөөрхөн уруул ялдамхан инээмсэглэл дотрыг нь гижигдэж байж яадаж байв.Ингээд л тэр ажилдаа яаран орлоо үеийн хөвгүүдийг хол байлгах үүднээс сайн найзыхаа нэрийг барин Аагий шинэ охиныг сонирхож байгаа гэсэн цуу тарааж амжлаа.Маралтай нэг ангид сурдаг байрны найзуудаараа өөрийгөө магтуулсан болжморыг Маралын чихэнд хүргэж авав.Мөн ч одоо болох гэж байгаа шинэ жилийн концерт дээр цэнгээнт бүжиг бүжиглэх хамтлагт Маралыг багтаахыг багшаараа зөвшөөрүүлж амжлаа.

Ойрд хөлд нь хий орон дэрвэх найзыгаа Аагий хараад ээлжит нэгэн дурлалтайгаа учарсаныг нь таамаглаж байлаа.Аагий гэх энэ бадируун бор хүү үеийхан дундаа овгор гэх цолыг авсан шазруун нэгэн боловч хүн дээрэлхэж дарлах дургүй хичээлдээ сайн ээжийнхээ бурхан нь болсон ухаалаг нэгэн байлаа.Тэрээр хичээл тарж ирээд сагсны бэлтгэлдээ хамт явна гэсэн ганц сайн найз Тэнүүнийгээ хүлээж ядад ирэхгүй болохоор нь ганцаараа явлаа.Замаараа ээжийхээ ажилаар дайран Улаанбаатарт сурч байгаа эгчрүүгээ утасаар ярий гэж бодон орж байхдаа санамсаргүй тулгарсан хөөрхөн нүдийг хараад балмагдан доош харав.Нэгэнт зөрж өнгөрсөн мөнөөхөн хөөрхөн нүдний эзэнийг эргэн хартал уучлаарай ойрхон интэрнэт кафэ байгаа болуу? Би харин энд саяхан ирсэн болхоор сайн мэдэхгүй байна хэмээн учирлан байгаа охинийг хараад Аагийгийн сэтгэлд тийм гэх тэмдэггүй нэг сайхан мэдрэмж төрж байв. Бий .... бий би чамайг дагуулаад очи хэмэн Аагий түгдчин хэлээд урд нь гаран алхав.Тэр өмнө нь эмэгтэй хүүхэдтэй тэр дундаа ийм хөөрхөн охинтой огт ярилцаж байгаагүй ичэмхий нэгэн байсан тул юу ярихаа мэдэхгүй будилсаар очих газараа ирэв.Тэгээд энэ байна өөшөө ойрхон байхгүй ээ хэмэн хэлээд бушуухан эргэж одлоо.

Бэлтгэл дээр Аагийд Тэнүүн хэрхэн дурлаад байгаа болон түүнийхээ төлөө юу юу хийж байгаагаа ам хуурайгүй ярин байх завсраа Аагийд найз охин олж өгнө өнөөдөр уулзуулна хэмэн сандаргав Аагий ч найздаа учирлан байж болиулаад өөрөө өнөөдөр нэгэн хөөрхөн охинтай таарсан тэгээд юм дуугарч чадаагүйгээ хэлэх гээд болив.Учир нь Тэнүүн энийг мэдвэл нүд нь том бол ирээд л өөө чи одоо эр хүн юмуу биш юмуу наад салтайд чинь санжиганаж байгаа зүйл чинь ганцхан илүүдэл шинэгэнээ гаргах зориулалттай эд биш гэж ирээд л сургааль аальдана гэдгийг мэдэж байлаа. Аагий зориглон байж өнөөх хөөрөхөн нүдэт охиныг хүргэж өгсөн интэрнет кафений хажуугаар тэр охинтой дахин тааралдаж магадгүй хэмээн найдан эргэлдэх болов.Азаар 3 дахь өдөр нь хүсэн хүлээсэн охин нь ирж байлаа Аагий өөрт баймгүй зориг гарган дөхөж очоод Сайн байн уу? өөрөө намайг санаж байн уу? Би дээр чамайг энд хүргэж ирсэн. Хэмэн арай гэж хэлэв Охин: Өө саналгүй яахав чи ёстой хурдан алхадаг юм байна лээ шүү! Би арай л гэж гүйцэж байсан гээд инээмсэглэх нь түүнийг улам хөөрхөн харагдуулна. Аагий өөрт баймгүй зориг гарган Чи надад маш их таалагдаж байна.Тэгээд чамтай танилцаж болох уу? Хэмээн асуутал Охин:бололгүй яхав намайг Марал гэдэг хэмээн гараа өгөв. Аагий ч Алтангэрэл хэмээн нэрээ танилцуулаад.Өөрийн хамаг ичэх сэтэглийг таягдан хаяж хамт нэг газар суухыг санал болгон түүнийг дагуулан дээр хамт явсанаас хавьгүй удаанаар алхан одлоо.

Тэнүүн хамаг л арга чаргаа хэрэглээд өчүүхэн ч нүүр өгөхгүй байгаа Марлаад дургүй нь хүрч монголын охид модонд гараагүй хэмээн өөрийгөө тайвшруулаад ойрд нэг л ноотой байгаа найзаасаа сонин сонсхоор утас зохилоо.Аагий ч бөөн мишээл тодруулсан амьтан л орж ирэв.Тэр 2 энэ тэрийг ярилцан байх зуурт Аагий Тэнүүний шинэ жилийн зургийг үзэж байгаад хайрт Маралаагаа олж харлаа тэр нь цагаан даашинз өмссөн байх агаад үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв.Тэнүүн цай барин орж ирээд зураг харан сууж байгаа найзыхаа шохоорхон харж байгаа охиныг хараад.Өөрөө өмнө нь Маралаагийн талаар Аагийд ярьж байсан болохоор өөрийн болгож чадаагүй гэж хэлмээргүй санагдсан тул аан наад охин чинь ч жинхэнэ секс дагина шүү дээ хөх нь үнэн гайхалтай одоо мань энэ охинтой бараг үерхий гэж бодож байгаа хэмээн худлаа сайрхан хэлсэн эдгээр үгс нь найзых нь чихэнд хичнээн аймшигтай сонсогдож байгааг мэдсэнгүй. Аагийгын дотор нь харанхуйлан гүйж байхдаа Тэнүүний хэлсэн секс дагина гэсэн үг түүний чихэнд цуурайтах аж гэнэт машин сигнаалдах чимээ гаран мөнөөх үгс сонсдохоо болив.

Тэнүүн өөд болсон найзыхаа гэрт гашуудан сууна.Яагаад гэнэт гэрээс нь гаран гүйж одсоныг тэр дотороо бодон тэр үед араас нь гарах минь ч яалаа хэмээ өөрийгөө буруутган нульмас унагаж байлаа.Хүүгээ алдаад шаналан суугаа ээжийг нь хараад Тэнүүн улам ч ихээр гашуудаж байлаа хөөрхий эх хүүгийхээ зургийн альбомыг үзэж сууна тэгтэл альбомны завсраар нэгэн зураг сугаран ойчлоо.Тэнүүн тэр зургийг авч өгөхөөр тонгойсон болов ч авч амжилгүй гацаж орхив энэ зурган дээр инээмсэглэн зогсох найз нь Маралааг тэвэрсэн байлаа.Тэнүүнд юм бодох тэнхэл ч алга зөхөн салхи шуугин үлээх л сонсогдож байлаа тэр алхасаар салхи шуурсаар л байлаа....

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
tushka (зочин)

gaihaltai yamar setgel hodolgomoor yum be? uu nulums garchihjee hehe. my nzad redactor hereg bolno bhaa. salhinii isgeree,... yagaan sarnai,... geed l hehe

zochin (зочин)

hehe sonirholtoi l um

daredevil (зочин)

hoorhii aagii ner n ter aagiigiin setgeltei l holbootoi baivuul thdee sn mdkumaa

barbie (зочин)

Хөөрхийг үхүүлчихийн.Арай өөрөөр дуусгачихгүй.Бүр дотор сонин болчлоо харамсалтайн.

barbie (зочин)

Энэ бичлэгтээ гоё дуу оруулуул гэж хэлий гэснээ мартчиж.Маднэсс-н Нэг өдөр шиг тиймэрдүү дуу байвал.

янзага (зочин)

ooriig chin bisherchlee gaihaltai goy bolson bna amjilt husey

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)