Тачаалаараа Сараачина : Ардын багш нарыг ад үзэхээ байчикээч

Ардын багш нарыг ад үзэхээ байчикээч

Нөхөд сайнуу?Би сайн сайхан байгаа бөгөөд жаахан даарах маягтай л сууж байна.

Манай аав ээж хоёр 2 уулаа 10 жилийн багш лдаа.

Би аавтай нийлж сүүлийн үед ТВ мэдээнүүд их хардаг болоод байгаамалдаа.Тэгсэн БСШУЯ нд ажилладаг ч гэнүү нэг залуухан хархүү юм ярьж байна.Сэтгүүлч асууж байна багш нар цалин бага байгаа гээд ажил хаяна гээд байна гэж асуутал мөнөөх залуу доогтой инээснээ...

Ер нь одоо сургуулиуд дээр очоод багш нараас шалгалт авахад тэнцдэг багш хуруу дарам цөөхөн байдаг шдээ.Тэгээд ажилаа сайн хийхгүй байж цалин нэмүүлнэ гэхийн .... гээд л баахан ярьлаа.Аав минь уйлах шахан гомдсымдаг ямар сайндаа маргааш өглөө нь яаманд ажилдаг найз дээрээ очоод нөгөө залууг олж уулзаж баахан загнаад ирлээ гээд орой нь сууж байхуу.

Зиак 1970 аад оны эхээр тухайн үедээ л онц манлай сурдаг хүүхдүүд багш болдог эсүүл эмч болдог байсан юмдагуудаа.Тэр үед л манай 2 багш болсон хүмүүс яахуу нийгэм солигдохоос өмнө бол цалин хөлс сайта нэр хүндтэй сайхан л ажил байсан байх.Гэтэл нийгэм солигдоодохлоо юу болов хөлтэй болгон л ганзага наймаа гээд хөдөлж байсан санагдана.Сургуульд нь хэдхээн багш үлдэж байхад манай 2 тэдний нэг л байсан үнэнч багш нар.Заа тэгээл багшийн цалин гэж нохойн баас амьтны доог юм байгаал байсан.Гэхдээ яахуу ээ бидний 4 хүүхдээ хоосон хонуулаагүй хүнээс дор хувтаслаагүйлдээ.

Саяхан даа 2 3 жилийн өмнө манай 2 ын цалин нэмэгдээд 380'000 төг хавьцаа болсон нөгөө 2 маань бөөн баяр болж билээ хөөрхий удаачгүй тэгээд тэтгэвэртэй гарсын.Ийм л цалин хөлсөөр түмний хүүхдүүдийг эрдэм боловсролтой зөв хүмүүжилтэй хүмүүс болгох гээл зүтгэж байгаа улсыг нэг шалдан банди гарч ирээл юу ч м эдэхгүй нтр гээд шааж байхаасаа тэр нэг матий ичээсэйдээ.

Нээрэн багш нар ажил хаяна гээд байсан хаясануу хаяаасай билээ нэг ч багшгүй болчуул юу болохыг мэдрээсэй билээ багш нарыг муулаад байгаа лалрууд.


start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Ицми

тийшдээ... олон юм хуцаад байхын зарим хүмүүс би бүр гайхаад байхын.

ээж аав нь хүүхэддээ дулаахан хувцас авч өгөөгүй байж "сда минь чи үхсэндээ ханиад томуу хүрээд өвдөөд байгаам бэээ" гээд загнаад байж болку биз дээ.

тэрэн шиг 300-хан мянган цаас өгчөөд "ажлаа сайн хийгээч" гээд олон юм хуцаад байх ямар хэрэг байнаа. нэг хүн 40 айлын 40 эргүү нусыг хүн болгоно гдг ямар хэцүү ажил болох нь ойлгомжтой. яс юман дээр ээж аав нь сахилгагүй хүүхдээ сургууль руу нь явуулжийж санаа нь амардаг биз дээ. гэтэл тийм эргүү цаана нь дахиад 39 байна гээд бодолдоо. арай дэндүүшдээ нээрээ.

манай аав бас багш хүн байсан. яаж ажилдгийг мэднээ...

Шэйк ... (зочин)

Тэртэй тэргүй цалин авдаг эсэхээ нэг их мэдэрдэггүй төрийн "АЛ"-бан хаагчидынхыг нэмж байснаас ... Хөөрхий эмч багш нарын цалинг дор хаяж цалингийн доод хэмжээнээс 10 дахин их болгуул уг болмоор л юм шиг ...

Өгөр толгойтнууд нь маниусаас илүү ухаантай л баймаарым дай ...

Joe.

Тэгүлэн аав ээж 2 ийн цалин нэмэхнээ манай ээж эмч аав багш ийшд бас

Цоомоо

нэмкүү ээ төрийн "Ал"баны нэг даргын машааныг л шинэ болгох биз

мауз (зочин)

ицми-д лайк

enny (зочин)

ehnii seegiind tvm buman like

Elkhan

like хийсэн сээгийнүүдэд Like...

Runner

маниусын үеийн аруун жилийн багш нар нээрээ үнэн сэтгэлээсээ хүнүүс байсышдээ тэ. гэр этрт нь очоод ингээдайна, тэгээдайна гээл ээж аав эмээ өвөө эгч ах этртэй нь хүртэл харьцдаг. хүний хүүхдийн төлөө их л сэтгэл гаргаж ажилладаг байсан даа.

Batsy

Танай аав чинь очиж загнасан гэдэг дээр сэтгэл нэг л уужраад сайхан болчихлоо. Төрийн албан хаагчид гэж дандаа ухна илжигнүүд л байдымлээ. Гайгүй болов уу гэж бодтол нээрээ яг шүү

Гана

өө тэгээд юм мэдэхгүй хүнийг ойлгодоггүй хүмүүсийн л зан даа...

амьдрал мэддэггүй ч гэх юм уу

Зочин

нээрээ л төрийн албан хаагчид гэж олныг хамруулж байснаас багш эмч нараа нэмэээсэй. бүхэл бүтэн 6 жил сурчаад цалин нь 350000 болсон гэж баярлаж байсан эмчийг харж байсан. Бодсон чинь өрөвдмөөр санагдсан.Оранж.

Цоомоо

борчуудын амьдрал ийм л байна гэж мэгээд

Кена

аруун жилд би 1 нарийн 1 бүдүүн өгзөгтэй хүүхэдтэй хамт нэгхэн ширээгээ хувааж хэрэглэдэг байлаа.Майр олуулаа.Бөөнөөрөө нийлээд орилоод ирүүл бөөлжмөөр болдог байсан.Багш нар тэгээ л хөөрхий 45 минутын турш ширээн дундуур нааш цааш холхиж нэг ч өгзгийг ширээнээс нь гадуурхуулахгүйн тулд байнга л ширээ болгон дээр очоостой.Сүүлд төгсөөд нэг багштайгаа хуучлахад хөөрхий минь орифлэймчин болсон байсан.Хичнээн ажилдаа хайртай ч би өөрийнхөө хүүхдүүдийг хайрлах ёстой биз дээ гэсийшд.Цалин үнэхээр хүрэлцэхгүй болоод 20 гаруй жил ажилласан ажилаа орхих болсон гэсэн.Ёо бээгий шахчлаа даа

Робинзон Крузо

дөхх зөв шт. бас ицми-д лайк

Аанхаа

Эмч Багш хоёрыг л тултал нь нэммээр байгаа юм даа. Муусайн архичдад 21 ийг өгч байснаас

Буруу Бичигч

Neeree arai l... Arai l bgaa shv. Ter shaldan nutsgen bandi tv.ger tom, uhaantai ailiin hvvhed boloh gej hichesen bha oroos ni ajilin asuwal yadin bol. Henii hvchind bichij sursnaa bas bodosoi. 10jild bagsh gert irhsnii daraa ergenii dain tam 2 tseregtsen mdregddegsen... Odo bodhod augaa setgel baije. Bagsh tand metrin zaind 120 gradus bohij mendelmui

Monroe (зочин)

Hi хонгор минь ажил сайнуу? ккк

Гэснээс манай ээж бас арван жилийн түүх газарзүйн багш, аав маань их сургуулийн англи хэлний багш байсын. Тэглээ гээд тэр усан толгойн хэлдэг шиг хэзээ ч байгаагүй. Багш гэр бүлээс гаралтай гэдгээрээ би лав бахархдаг. Аав, ээж хоёр минь ч багшлахдаа үнэхээр дуртай, мэргэжилдээ хайртай байсан.

Тэр нусын утсыг өг нэг сайхан загнааты! Учраа мэдкү өөрөө багш хүнээр эрдэм заалгаагүм шэг хуцах бол май шүү!

PS: Ийм залуус их олон болсон байна лээ...:(

Gorgeous

Бусад улсын хувьд эмч багш нар хамгийн их цалинтай хамгийн нэр хүндтэй мэргэжил бдаг гэхэд манайх бол арррай л бишээ.

Аанхаагийн сээгийн дээр биг лайк. Муусайн юмнуудад 21г өгч байхаар тэр мөнгөө эмч багш нарыхаа цалинд нэмэрлүүл хамаагүү дээр.

MES POSTZ

Их багшээд бас бид цалин өгөх ёстой бус уу. Өгөх өгөхдөө бүр дорвитой өгөх хэрэгтэй буй за.

Цоомоо

Мэс ээ Их багшээд цалин өгөх санааг чинь дуу нэгтэйгээр дэмжиж байгаа шөөөө

killo.z

зарим 1 улсуудад хэлэхэд Төрийн албан хаагч гэдэгт чинь эмч багш нар ордогл

tshishig (зочин)

Багш нарийн цалин бага байгаа нь харамсалтай хэдийч эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгчлэн чадалтай чансайтай багш нар нь хувийн сургуулиудад ажлынхыы хажуугаар багшлаад орлогоо нэмэгдүүлээд болоодл байх шиг харагддаг тэгхээр багш нарийн чадвар чадамжыг бас дурдах нь зүйтэй байхаа түмний хүүхдүүдээс мөнгө татаж хонхны байяр энэ тэр гээд бас хэрэгтэй хэрэггүй ном шахдаг үйлдлүүдийг тартамгүйл байна

D (зочин)

Багш нарын нэр хүндийг унагаад байгаа хэдэн чадваргүй хүмүүсийг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй шдээ, оюутан сурагчдаасаа муу биш ч чадвар өндөргүй багш дунд байтугай их дээд сургуульд хүртэл байдаг нь үнээн, гэхдээ л багш эмч нараа энэ төр харж үзэх л хэрэгтэйдээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)