Тачаалаараа Сараачина : Амралтаараа яаж амрах бэ?

Амралтаараа яаж амрах бэ?

         Өглөө нойрмог нүдээр орчноо харна танихгүй тааз,мэдэхгүй үнэр,аманд шүлс зунгаарна,дотор бэлбэгнэнэ ядаж байхад нэг хөл гэдсэн дээрүүр даван орж ирсэн байх агаад өрөөсөн гар бадайрч байна гэж найгүй харуул танихгүй толгой дээр нь тухалцан унтаж байна.Нэрийг нь санах гэж хичээнэ.Бушуухан босоод гэтсээр үүдээр гарна амисгаа аваад эргэж харна шинэ буудал нээсэн байгаагаа бахархана.

       Сэрүүн салхи сэвшин үлээж сэлгүүцэн тэнэгчийг сэрээнэ орчноо харна гайхан манарана.Майхны үүдээр уул,ус,мод харагдана дэргэд гол урсаж байгаа нь дуулдана.Гараад нэг сайхан суниагаад л шумуулны үлдээсэн тэмдэгийг хүр хүр хийтэл маажна найзууд хурхираад л байна.Бүтэн паяв хайж олоод хэд балгана сэтгэл сэргэнэ хоол хийж эхлэнэ.

          Нийсээд л нийсээд л хөөрөөд л хүрлээ хүрлээ хүрсэнгүй ээ “пидда минь бос” гэсэн дуутай зэрэгцэн толгойд бяцхаан хөл өшиглөөд авна ахын бацаан минь зуслангийн дайсан намайг хорлож байгаа нь энэ би сэрнэ араас нь чарлан гүйнэ барьж аваад гижигдэнэ ээждээ ховлоно.Ээжийн будаатай цайг идэнгээ аавын айраг ацархыг хүлээнэ айрагны дараа аав гарын хоолоо хийнэ дараа нь би хийнэ ээж ч юугаараа дутхуу хийнэ гэдэс дэлбэрэхнүү гэмээр цүдийгээд ирмэгц шийдэн дээр очин сагсдаж эхлэнэ.

            Хөлс гоожин нүүр минчигнэнэ дээрээс нар шарна дэрэгдээс шумуул дайрна нуруунд хүнд цүнх хөлд шавхайтай гутал цамц биед наалдан заваарна уулын оргил хол байна өгсөөд л байна мацаад л байна.Шувууд жиргэнэ,шумуул ч зовоохгүй,модны сүүдэрт таатай сайхан байна хамт яваа мацагчид хөгжилтэй эсүүл тэнэг юм ярьсан байсан ч чангаар инээнэ сая ядарсанаа мартан мартан бүүрчангаар инээлдэнэ хээрийн цай ууна дахин мацаж эхэлнэ.

Урт замын дараа уулын оргил салхи чихний хажуугаар шүнгэнэн байна.Нүдээ аниад гараа алдлаад хүндэрч байх ч сайхан шүү дээ.

Заа даа амралт иймэрхүү өнгөрч байна болоогүй ээ өөр хийх юм юу билээ хэлээд байгаарай боломжоороо хийнэ ээ

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Зочин

saihan amarch baiga um bn daa

Rory (зочин)

Ёстой найс амаржаагаан байшдээ. Гоёымааааа. Атаархаадайнаа кэкэ сайхан амраад ирээрэй

Өнөрөө (зочин)

сайхан амарч байгаа хүндээ хэхэ ингэж амрахынсан

Оранж

Чи муу намайг атархуулкаж бичсиймуу? атаархжийна за......

Анчин (зочин)

хөөх минийхтай мангар адилхан амралт байна шдээ. PLUS амттай амтгүй хоол хйинэ гэрийнхэн идэх идэхгүйг би таашгүй.

Янзагахан

яасан сайхан амарч байнаа. Ингэж амарч үзэхиймсан даа

Sunbeauty (зочин)

хайранийн зун дууслаа.

Зочин

duuslaa zun shal ontsgui.goy yumoo.

Света

Хи хи. Амралт ч бас ядрааж байнаа. Голын эрэг, найзццдыйн инээд, хаа нэгтээ идсэн тарваганы боодог...

Өнөрөө (зочин)

голын эрэг дээр майхан аваачаад нэг 7 хоног хэвтэхийнсэн жаргах байхдаа ай хэхэ

ХАЗА

одоо хүйтэн байгаашт амрах гэсэн биш хөлдөж үхэхээ шахаад ирнэдээ тэрний оронд утсаа салгаад гэрээсээ гаркүү хэд хонуул сайхан амралт болнодоо.гүйээ тээд ба энэ хар хайрцаг байхаар амарч чаддаггүймдөөө зус гэж

Бөгтөр

Амралтаар нэг ном уншина. Нэг ном орчуулна. Нэг ... гээд л амралтаараа ажилласнаас их юм хийдэг хүмүүс байдаг шүү тийм ээ. Би ч яахав агаартайхан газар арав хоноод, алхаж, мөлхөж уул өгсөж уруудаж яваад амралт дууссан. Бас болоогүй хүмүүс амарч байгаа хүнийг ашиглах их дуртай байдаг юм байна лээ шүү. Гэснээс нэг шинэ юм сураад аваач. Шинэ хоол хийх ч юм уу. Би нэг гоё хоол хийх арга сурчаад хийж чадахгүй ииййй л яваад байгаа. Амралтаар амжаагүй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)