Тачаалаараа Сараачина : Монки-н уралдаанд :)

Монки-н уралдаанд :)

           Энэ өвөл ч хатуухан болох нь дээ эрт хяруу унаад шувууд ч эрт буцаж байна.Ядаж зуншлага муу байдаг яаж шуухан энэ өвлийг авна даа.Ээ дээ энэ баян сайхан хангай маань өөр болждээ өөр болж.

          Цагаан бүрээс нь түмэн нөхөөс болсон жижгхэн гэрийн наран талд нүдээ хагас анин эрх барин суугаа энэ буурлыг Бадам гэнэ одоо ганц хүүгийнхээ хаяаг бараадан өдөр хоногийг элээж байгаа нэгэн.Муу эмгэн нь бие бараад хоёр ч жил өнгөрсөн энэ хугацаанд бие нь дордсон ч гэж их хүү бэр хоёр нь аавыгаа төв суурин газар аваачий эмч домчоор яавы гэж ятгах боловч Бадам тас зөрөх мөртөө би та хоёрт түвэг болоод байна уу? Гэж мадлана.Дотроо харин ч энэ хоёртоо дараа ачаа болохгүй ингэсгээд байж байгаад жамаараа явна гэсэн юм бодон додьгорхон сууна.

19 настай идэрхэн хүү эх орныхоо дуудлагаар цэргийн албанд мордон халх голд харийн түрэмгийлэгчдийн эсрэг ахан дүүсийнхээ хамт тулж халуун амь бүлээн цусаа зольсон нь цөөнгүй дараа нь баруун хязгаарт Османы хасгуудыг даралцаад 7 жил цэргийн албаа нэр төртэйгээр хаагаад эх нутагтаа ирсэн.Амьдарлын жамаар Цэдэн гэх бүсгүйтэй өрх тусгаарлан гараад 50 гаран жил ханилсан билээ.Залуудаа эцэг эхээс таслан өгсөн тоолбол 400 гаран толгой малаа нэгдэлд өгөн нийлээд өөрөө баг,баригаадын даргын алба хашиж нэгдэлийн хөгжил 5 жилийн төлөвлөгөө гэж ажилаас ажилын хооронд давхисаар нэг л мэдхэд нийгэм солигдохтой учирчээ.Нийгэм солигдож нийтээрээ л бужигнаж байлаа өмчийг хувьчлах юм болж нэгдэлийн малыг ч тарааж эхэллээ Бадам-д хувьчиллаар 2 борлон саалийн 3 үнээ нэг амаа мэдэхгүй байдас л иржээ.Энэ нь түүний анх нэгдэлд орж байхдаа өгсөн малтай харьцуулхад дэндүү өчүүхэн байсан ч тэрээр төрийн минь хишиг хэмээн баярлан хүлээн авсан.Мал өсөхдөө амархан ажээ өрөө ч малч хүн байсандаа одоо овоо хэдэн малтай нас нь явхын хирээр доройтсоор одоо гадуур ажилыг хүү болон 3 ач нь амжуулан хийснэ.

Сүүлийн 3-4 жилийг өвгөний хувьд авч хэлүүл өгүүлэшгүй мууг үзэж байгаа билээ муу эмгэнээ алдсан хар багаас нутаглаж өссөн нутаг нь алт ихтэй нь мэдэгдэж толгойтой болгон л хүрз жоотуугаар зэвсэглэн газараа сэндийлж эхэлсэнийг хараад өвгөн өөрөө зүсүүлж байгаа мэтээр сэтгэл нь өвдөнө.Энэ бас болоогүй байжээ түүний энэ амьдарлаа элээсэн энэ сайхан нутаг нь одоо тэс өөр болжээ.Энд тэндгүй уурхай байгуулагдаж зүсэн зүйлийн техник хөвөрч байгаагаас цагаан тоос л нүүгэлтэх аж.

Машин дүнгэнэх чимээ хаяанд нь дуулдаж зүүрмэглэж байсан өвгөн сэрэв удалгүй хаалгаар сумын дарга тэргүүтэй хэсэг хүн орч ирэн өвгөнийг чамгүй сандаргаад авав өвгөн сумын дарга гэнэт ирсэнд балмагдан цай цүү болж хоол хош бэлд хэмээн ач охиноо мундагдаад овоо тайвширан хүмүүстэй ярилцахтайгаа боллоо.Сумын дарга,ИТХ-н дарга өвгөнд гүй ээ ер юу болов гэмээр л сайхан байлаа.Тэд ахмад дайчинд олгох халамжийн бараа хэмээн 2 шуудай гурил бас бус хүнсний зүйл оруулж ирлээ өвгөний баярлаж байгааг хэлэх юм биш бас ч эх орныхоо сөөм газрын төлөө амиа өгч байсан зуу зуун нөхдөө санааширна.

Түрүүнээс хойш үүдэнд сууж байсан 2 зүс танихгүй залуу 1 хүүхэн байсан нь хоорондоо л шивнэлдэх агаад юу ярьж байгааг өвгөн эс сонсоно удалгүй бас бэлэг хэмээн уут дүүрэн юм л өглөө.Сумын дарга хэлэхдээ энэ хамт яваа хүмүүс нь япон улсаас ирсэн уурхайн мэрэгжилтэнүүд бөгөөд энэ нутгаас бас нүүрс илэрсэн уурхай байгуулна танайх одоо байгаа намаржаанаасаа нүүх хэрэгэй боллоо хэмээн хэлээд.Явж одов Өвгөний сэтгэл хөмөрсөн тогоошиг харанхуйлна юу болоод байгааг ч сайн ойлгохгүй байлаа түүнд зөвхөн бид японд ялагдаад одоо нутгаасаа хөөгдөж байгаан байна гэсэн бодол л эргэлдэж байлаа өгсөн ууттай бэлгийг нь аваачиж газар бул хэмээн ачдаа тушаалаа.Одоо энэ өвгөнийг авч хэлүүл өгүүлэшгүй гуниг болжээ амь биеээ золж хамгаалсан нутгаасаа хөөгдөхөд тулсан насаараа хөгжүүлхээр зүтгэсэн нэгдэлээс нь одоо буурь л үлдсэн байлаа.Харж бахархадаг хангай нь энд тэндгүй нүх л болсон өвгөн бөөн гунигд дарадан сууна.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
ЦЭЦЭГЧИН (зочин)

ЯМАР УРАЛдААН БОЛООд БАЙГААН. ӨНӨӨГИЙН МОНГОЛ УЛСАд ТУЛГАМдАЖ БАЙГАА АСУУдЛУУд ГЭдЭГ СЭдЭв ҮҮ ХИХИХИ БҮГд Л ТИЙМ СЭдвЭЭР БИЧСЭН БАЙХЫН

Ицми (зочин)

тийшд. ийм уралдаан болоод байгаа шд Цэцэгчин минь орчихээч

ЦЭЦЭГЧИН (зочин)

МЭЭЭдкҮ ЗОвЛОН ГЭдЭГ ЧИНь УГТАА ХООСОН ЗҮЙЛ ШҮҮ дЭЭ ГЭЭд СУУЖ БАЙвАЛ ТҮРҮҮЛНЭ ГЭЖ ТӨСӨӨЛӨХ Ч ХЭРЭГГҮЙМ БАЙЛГҮЙ дЭЭ ХЭХЭ

Ицми (зочин)

түрүүлэх албагүй гэж боджихуй ой *аассс хаха. өнөөгийн нийгмийн тухай эрх чөлөөтэй хэвлэн нийтлэгч та бидний дуу хоолойг сонсох гэсэн гол зорилгыг тус уралдаан агуулсан болуу

3apaa

Ицми бүр нэг зөв хэлчихжээ ккк.

3apaa

Цоомоо бүтээлээ уралдаандаа ирүүлээчээ

Цоомоо

хөөе яаж өгөх юм бэ? Зараа минь

3apaa

Хуучин цагийн дайсан гадгаадад одоо цагийн дайсан төрийн минь толгойд байгаа ажээ. Дургүй хүрчлээ.

3apaa

www.monkey.mn сайтад бүртгүүлэхдээ мэдээ нийтлэгч болох сонголтыг хийгээрэй. Нэвтэрч ороод мэдээ нийтлэх товчлуур дээр дарж бүтээлээ оруулна. [“Өнөөгийн Монгол“ уралдаан] гэсэн ангилалыг сонгохоо мартуузай.

3apaa

УИХ хуралдаан дээр нойр нь хүрнэ гэж айгаад суудаггүй гишүүдийн ирц бүрдэж этэр олон жилийн дундажаас илүү хур буухым биш биздээ айн?

Цоомоо

зөөз ийм юм болдын байж

Onon (зочин)

bas shaal teneg um bn

ЦЭЦЭГЧИН (зочин)

АААН ЗӨв ЗӨв ХЭХЭ

Цоомоо

Onon: хаха чи наашаа орж ирэхгүй л байвал болоо шуу даа айн би албадаагүй санагдахын

Коала

хэхэ найрсаг зөвлөгөө өгөх гэсийн.. тэмдгүүдээ сайн хийхгүй бол утга алдагдаад байхын. Дахиад нэг редакторлана байгаа... Гоё утгатайн байна

Цоомоо

харин тиймээ чи нэг миний редактор болхымуу би угийн зөв бичидгүймөө

Коала

пээш аймаар урт юм байна шдээ хахаха за яахав болышдээ харин монкид оруулцан уу гүү юу? ред хийчээд яаж өгөхийн?

oyu (зочин)

Х-н өмнөх эгшиг-г гээхгүй. Мөн цэгийн дараа нэг зай авах гээд л.. Агууллага нь дажгүй болж ээ?

Anu (зочин)

zow bichix durmee surmaar um

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)