Тачаалаараа Сараачина : Сэтгэлд минь томоос том хоосон зай байна

Сэтгэлд минь томоос том хоосон зай байна

Ангийн хүүхдүүд маань бүгд л нэг гуниг нүүрэндээ тодруулцан дор бүрнээ нэгийг бодох маягтай сууна.Би тэднийгээ дандаа л инээж хөхөрсөн,хөгжилдөж шуугилдсанаар нь мэддэг болхоор энэ байдал надад дэндүү хүйтэн байсым.

        Бид цирк дээр уулзалдаад урд цусны хавдар гээч аюулын өвчинөө эмчлүүлж байгаад ирсэн ангийн анд дээрээ очихоор хөдөллөө.Өмнө нь бидэнд найдваргүй болсон шүү гэсэн мэдээлэл ирсэн байсан ч бидний хэн нь ч итгээгүй түүнийг өвдөх нь битий хэл гунигтай байна гэж төсөөлөгдхөөргүй тийм хөгжилтэй,энэ их эрч хүч хаанаас нь гараад байгаан гэмээр тийм цовоо залуу байсан болхоор л тэр. Яармаг одоо надад нэг л хүйтэн хөндий санагдах болсон хороолол найзыхаа байгаа газрыг чиглэн явж байхдаа бид хоорондоо

Заа ямар нэгэн байдлаар гунигтай байдал гаргахгүй шүү цаадах чинь хар авчина,зүгээр л урьдыхаараа инээж хөхрөөл орно шүү олноороо.Ер нь яаж ч бодсон тийм юм байхгүй тэр чинь Туба шүү дээ гэсэн яриа өрнөсөөр нэг л мэдхэд хаалган дээр нь тулж ирсэн байлаа.

 Чанга чанга ярилцсаар инээж нэгнийгээ шоолсоор хаалгаар орлоо би түрүүлж явсан болохоор найзыгаа хамгийн түрүүнд харсын би хөдөлж ч чадахгүй дуугарч ч чадахгүй амьд хүүр болоод байгаа юмшиг л мэдрэмж төрсөн одоо ч мэдрэгдэж байна.Тэнд сууж байсан хүн миний Туба биш энэ биш тэр байх ёсгүй дээ хэмээн өөртөө итгүүлэх гэж дэмий л оролдож байсан мөч саяхан мэт. Гунигтай байхад минь сэргээж ядарч явахад минь туслаж уурлаж бачимдах үед аргадаж миний амьдарлын 11 жилийг хажууд минь өнгөрөөсөн байнга инээмсэглэл тодруулсаар ирдэг найз маань тэнд байгаагүй.Тэнд зөвхөн өвчиндөө шаналаад дуугарах ч тэнхээгүй болсон,үхлийн бузар сүүдэр нүүрэнд нь тодорсон нэгэн туранхай залуу л сууж байсан тэр миний найз бишээ.Өвчин гэдэг ийм л байдаг аж.

Магадгүй би буруу бодож байж болхын гэхдээ би найзыг сэтгэлдээ дулаахан инээмсгэлэсэн бадриун бор залуу чигээр нь л дуурсаж баймаар байна.

Би тэмцээнд ороогүй шүү Ундирга-н бичлэгийг умшаал дурсмаар санагдлаа.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Buggy (зочин)

Тиймээ, бид андыгаа үргэлжид инээмсэг, баясаж байдаг тэр л дэггүй цайлган дүрээр нь үүрд дурсах болно.

дурлагч

Хүн угаасаа өнгөрсөн нэгнээ хамгийн их сэтгэлд дулааханаар үлдснээр нь дурсаж явдаг шүү дээ. Үргэлж гэгээлгээр нь. Тэгэхгүй бол цаашид яаж хүчийг олж амьдрах билээ?

Dream

Уйлж инээж байхад хажууд хэн байсан бэ гээд бодохоор бас гоё шүү. Үхсэн хүн харах нэг өөр, үхэх эгж байгаа хүн харах бас нэг өөр. Ар нуруунаас хүйтэн хөрс гаржаам шиг л слнин санагддийн байлээ.

showtimer (зочин)

sainaar durs es chadval buu durs gedegdee medeej naiziinxaa xamgiin saixniig ni l dursana shuu dee

Undriga (зочин)

Хамт инээлдээд л явж байдаг найзаа алдана гэдэг харамсаад ч барахааргүй зүйл юм даа.

joe. (зочин)

харин тиймээ найз нөхөд хамгийн их дурсагддаг зүйл бүхий л цагийн турш хажууд байсаар ирдэг шүү дээ

АНИРГҮЙ (зочин)

хмммм хэцүүү

~Freedom writer~

Өвчин гэдэг хүнийг дэндүү их өөөрчилдөг юм билээ. Би бас хорт хавдартай бсан эгчийгээ хараад шууд нүднээс нулимас асгарчихсан. Зүгээр л хаа нэг кинон дээрээс хардаг нүднийх нь доогуур тодоос тод хөх толбо татчихсан, өөрөө алхаж чадахгүй хүнээр түшүүлээд, жижигхэн биетэй дээрээ тураад бүүүр жоохон болчихсон байхыг нь харах муухай бсан.

~Freedom writer~

Өвчин гэдэг хүнийг дэндүү их өөөрчилдөг юм билээ. Би бас хорт хавдартай бсан эгчийгээ хараад шууд нүднээс нулимас асгарчихсан. Зүгээр л хаа нэг кинон дээрээс хардаг бсан хүнийх шиг нүднийх нь доогуур тодоос тод хөх толбо татчихсан, өөрөө алхаж чадахгүй хүнээр түшүүлээд, жижигхэн биетэй дээрээ тураад бүүүр жоохон болчихсон байхыг нь харах муухай бсан.

Улаан Хатан

Бас л хэцүү шүү. Үхлийн даваан дээр ирчихсэн тэгсэн хэрнээ яавал хэдэн сар ч атугай амьд бхуу гэж эрэлхийлэн тэмцэж буй хүн хажууд маань бсаан. Насаараа харж хайрлаж явсан тэр хүн, өвчнөөс болоод тэс өөр болон хорвоог орхисон юмдаа.

Данги

Гунигтай ийн тэ. Амьдралд тэгээл юу л бол юу л тохиолдоно л доо./хэхэ минийх шиг template байна/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)