Тачаалаараа Сараачина : Урвагчид сөнөтүгэй буюу ганц чамад зориулав

Урвагчид сөнөтүгэй буюу ганц чамад зориулав

Арван жилийн 5-р ангийн жаахан бацаанууд байж билээ.Шинээр манай ангид нэг хөвгүүн орж ирсэн юмдаг.Нэр ус царай төрхийг нь мартаж орхиж лав л үедээ баймгүй биерхүү хүүхэд байлаа энэ давуу байдлаа ч сайн ашигладаг нэгэн байж.Биднийг нилээн хэд хоног шоглоод авлаа.

Мортал гээл зурагтай кордон байдаг байсандаа тэрний минь аль шинийг нь булааж авах,гайгүй үзэг бал тэсгээхгүй хураах,хичээл дээр байнга хорон үгээр булах тухайн үедээ тэсэж тэвчишгүй дарамтанд бидний нөхөд ороод байлаа.Энэ байдлыг нь тэсэж чадаагүй хөвгүүдийн ихэнх маань түүний дагуул болон амиа тээгээд авсан цүнхийг нь үүрээд дагаж ч байхшиг,хуулан бичлэгийг нь хийж өгч ч байхшиг хэхэ.

Манай нэгэн шазруун найз байдаг байсан тэр минь нэгэн удаа дарамтаас салы дарангуйлагчийг салам зоды гэсэн бүтэшгүй ч юмшиг хирнээ зоримог саналыг гаргалаа.7 хүн энэ санааг сонсож дэмжсэн боловч шийдвэр гарган батлах үед 5 хүн гар барилцан баталсан юмдаг.Жаахан хүүхдүүд гэхэд чамбай бэлтгэл хийлээ.

Тухайн үед Брүс Лий чинь шүтээн байсан цаг бидний 5 нөхөр дайсныг сөхрүүлэх ажилын бэлтгэлийн төвийг найзыхаа хаашаандах нэг амбаараар сонгож авлаа.Тус бүрдээ нижгээд модон мончок урлаж авлаа,шилбэндээ хүндрүүлэгч төмөр бүхий дотор талдаа зөөлөвчтэй тийм нэг зодооны хэрэгсэл зүүлээ.Бас хоорондоо хэд хэдэн удаа нудрага зөрүүлэн хүний байж болох хэд хэдэн эмзэг цэгүүдийг тодорхойлж авлаа

Үүнд: элэг,хөлийн шилбэ,төмсөг(их өвдөж байсан тул хассан),толгой тэр чигээрэй.

Өглөө хичээл ордгоороо орлоо дарамт байдгаараа л байлаа.Хичээл тармагц дарангуйлагчийг тулаанд дуудан гаргаж ирлээ.Сургуйлын ойролцоох нийтийн халуун усны газрын ард (ер нь энд манай сургууль дээр үүсэн маргаан шийдэгддэг газар байсан) түүнийг дуудан авч ирсэн байв.Бидний 5 нөхөд эгнэн зогсох бөгөөд эсрэг талд дарангуйлагч ганцаараа байна.Гэтэл төлөвлөөгүй зүйл болж манай ангийн 2 хөвгүүн эсрэг талд тусалахаар гараад ирэв.Өөдгүй амьтад.Зодоон ч байдаг л нэгэн бамбиралцаан боллоо.Бидний 5 нөхөдийн гаргасан өгүүлэшгүй тэвчээр алдархын даваан дээр дарангуйлагчийн 2 туслах шантран зугтаав.Дарангуйлагч аргагүй ганцаардаж эхэллээ хэдий бие том бяр ихтэй байсан ч гэсэн бид олуулаа тэгээд бас нэг бол зодно нэг бол сургуулиасаа шилжинэ гэсэн хатуу амаа санан зүтгэх хүчиний өмнө илтэд дийлдэж байлаа.Зодоон дуусах мөчид юу болов гэмээр манай ангийн урвагчид бүгд л дарангуйлагчийг цохиж авахаар дайрцгааж билээ.Үр дүн нь түүнээс хойш манай ангийн хөвгүүд нүгэлгүй поольдогчид(бүлэглэн зодох) болсон.Бидний 5 нөхөр урвагчидыг хэзээ ч хамаагүй бидний эсрэг зогсоно гэдэгийг ойлгож авсан байлаа.

Шарыг харж шаравдаг

Улааныг харж уравдаг новшийн бэртэгчид сөнөтүгэй!!!

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Хэрлэн

их сургамж олсон байнашт

MES POSTZ

Эвт шаазгай буга барина гэх үгс бас Алунгуа эхийн таван мөстэй үлгэр тархинаа буув.

Урвалтын тухайд бол энэ нь зах зээл болоод хүчний харьцааг мэдэрч өөртөө илүү ашигтай байдлыг сонгодог хүмүүний төрөлх араншин авчиг муухай л даа.

Оранж

ямар азаар эрэгтэй хүүхэд байгаагүйен.

Joe.

гарчиг нь яасан эвгүй юм бэ хэхэ

Солнце

"ганц чамд" гэсн хүн нь уншаад өөрийгөө хэлжийнэ гэж ойхын бол энэ дурсамжаа сөхсөний хэрэг бүтнэ тийм үү

Zeusy (зочин)

Одоо нөгөө 4тэйгөө найз хэвээрээ юү? Тэр цагаас хойш Цоомоогийн ангийнхан польдогчид болсон гэнээ ;)

MC Аав

ТОМ БИЕТЭЙ ХҮҮХЭДЭД ДЭЭРЭЛХҮҮЛХЭЭР БРЮС ЛИ ШИГ БАЙСАН БОЛООСОЙ ГЭЖ Ч БОДОГДДОГ БАЙСАН ШҮҮ.

чИ БОЛ ШУУД УЛААН АЛЧУУРТНЫ БОСЛОГО ГАРГАЖЭЭ. ЦЭВЭР МОНГОЛ ЗАН БАЙНА ДАА.

Доктор

Ийм юм болсын бий вий.
Хамтдаа нанчилдах гэж явсанаа замаасаа арагшаа сууж байдлыг аждаг нөхдүүд ч бас хэцүү шүү. Урвагчдаас ялгаагүй.

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Гоя чаасан байншд...
урвахгүй зугтахгүй зодолдохгүй замын цаана байгаад байгаа манай талын хүнийг юу гэх вэ...

Цоомоо

Sunbeauty: харин тиймээ
оол: энэ бол амьд энэ бол сулиорол

AEЯO

Сургамжит өгүүллэг байна :)

Onon (зочин)

Zodoonch etgeed

Турьхан (зочин)

овоо зодоонч нөхөр байх нь ккк

showtimer (зочин)

Saihan zodoon bolj dee baga baixad chadlaaraa l negniigee balbana xer bargiin gemteej chaddaggui baisan tee
Odoo bol xalit tsoxiod yumuu tsoxiulxad l buun xavdar gaitai

Цоомоо

showtimer (зочин): харин тхх доривтойхон ч уурлаж болохгүй цөвүүн цаг иржээдээ нтр хаха

·•●╚►ТаЛаАс ИлҮү ГаРсАн ЗүРх◄╝·•● ЭмЭрАлД

big surgamj avchee

Sol@ce

эрэгтэй болж төрөх ч бас лүд байна шүү Брюс Ли шиг биш нөхдүүдэд

fc (зочин)

хахахха жаахан байх үеийн зодооныг сануулчихлаа хэхэ

Света

Хүний мөн чанар хэзээ ч өөрчлөддөггүй гэдэгт л итгэдэг. ТИймээс тэдгээр хүүхдүүд одоо ч гэсэн урважил яваа байхдаа.

АНИРГҮЙ (зочин)

цаг үеээ айхтар мэдрэнэ биз

MeGaN

хмм урвадаг муу л байна дааа...

Huselgui_Setgelgui (зочин)

Нээрээ 10н жилд байхдаа ааййр зодолддог байжээ. Шударга үнэний төлөө л үзэлцдэг байж дээ хаха

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

Huselgui_Setgelgui чи зодолддог байсан гэжүүү????

Enkhzaya (зочин)

Yrvasan zolignyyd ni hen be? aa lag hunii myyd dyrtai haha
Syrgyyli, niitiin halyyn ys geed ynshsan chin bagiin dyrsamj nudnii umnuur jirs geel ungurluu manai Manjin /yytlaarai hu ene ni dotno baidiin/ surtei, zorigtoi, erchtei bgaa ni medregdlee naizdaa amjilt husie minii medhiin l hamgii shildeg ni bsan tsaashdaa ch tiim bgarai amjilt husie

CrySTaL

хэхэ ..Ёстой заваан урважээ..Энэ урвагч нар нээрээ кк..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)